Өнөөдөр гадаа уул нь нэг л сайхан ч сэтгэл минь нэг л дундуурхан байх шиг яагаад ч юм
ажил дээрээ нэг хэсэг ажил биш өөр өчнөөн юм толгойд эргэлдээд бодогдоод ёрөөсөө болдоггүй ээ тэгээд өөрөө өөрөөсөө асуухаар өчнөөн л хариулт гарах шиг тэгээд нөгөө хэлэх дуртай тэвчээртэй бай цаг хугацаа бүхнийг харуулна гэж хэлдэг үг маань ч алга болчихсон юм шиг хайртай хүмүүсээ санаад ч тэрүү өөртөө тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй байгаа болоод ч тэрүү өөрийгөө голох сэтгэл үнэхээр их төрж байна.Уул нь би гэдэг хүн чинь сэтгэлээрээ өөдрөг явах үнэхээр дуртай ямар сайн даа л компанийн маань хүмүүс болохгүй байсан daijyobu зүгээрээ гэж хэлдэг гээд л зэмлүүлж байдаг ч өөртөө тэгэж хэлээд л алхахаар сэтгэлд маань үнэхээр сайхан байдаг юмаа.Хүн хүний зовлонг ойлгодоггүй гэж боддог болохоор ч тэрүү болж өгвөл сэтгэл доторхоо ярих дургүйээ гэхдээ дотно сайхан найз нартаа сэтгэлээ уудалчихдаг юм өө.Ээжээс минь илүү бурхан гэж үгүй болохоор сэтгэл минь жаахан тиймэрхүү үед ээжрүүгээ утасаар яримаар санагдаад ёрөөсөө болдоггүй юм өө ээжийнхээ дууг сонсоод нулимас унагаад авдаг ч сэтгэл маань үнэхээр сэргээд явчихдаг юм.Үнэхээр харийн нутагт давчдаад байна Харсан зүгтээ гүймээр л байна Хатуу дарсыг ч тулгамаар л байна Хашгирч уйлмаар ч дуулмаар л байна гэдэг үнэхээр үнэн үгтэй дуу юмаа.Харийн нутагт зорьсон зорилгодоо хүрэх гээд нэгэн санаа зорилготой гарын 5н хуруу болцгоосон найз нартайгаа баярласан гомдсон үедээ цуглаад хатуу дарсыг тулгаад уйлаад дуулаад авцгаасаан.гурван залуу маань японд байхгүй сайхан залуучууд гээд байгаа,муу хоёр охиноо л хийгээд байдгийн ядаж байхад бид хоёр нь ааш араншин адилхаан, ингээд л 6 сар хамт амьдраад дотно сайхан найзууд болчихжээ.Олон сайхан найзууд үнэхээр их хайртай бахархмаар сайхан гэр бүлийнхнээсээ урам зориг авах юмаа. саяхан их сургуулиа төгссөн болохоор туршлага муу , дээр нь япон хэлийг сайн мэдэхгүй, жаахан хэцүү байгаа ч энэ дунд л илүү их тэвчээртэй болж илүү хурцлагдаж байгаа ч юм шиг. Япон хүмүүс хүйтэн хөндий ч,үнэхээр ажилсаг хөдөлмөрч шударга яс байгаа байдал нь үнэхээр авууштай.Энэ хүмүүсийн энэ зүйлүүдээс нь эзэмшээд авбал зорьсон зорилгийн маань нэг хэсэг юмаа.
Рекламны хүч
-
Хаврын нэгэн сайхан өдөр Бруклины гүүрэн дээр хараагүй гуйлгачин гуйлга
гуйгаад сууж байна. Тэрээр энгэртээ "ТӨРӨЛХИЙН СОХОР" гэсэн пайз зүүжээ.
Хүмүүс хар...
5 週間前

0 comments:
コメントを投稿