2009年3月19日木曜日

Та амьдрал хайртай юу?

Залуусаа та бүхэн өөрөө өөрөөсөө би амьдралд хайртай нэгэн мөн үү гэж асууж үзсэн үү.Би л лав өөрөө өөрөөсөө үргэлж асуудаг. Миний бодлоор амьдралд хайртай нэгэн тэвчээртэй байж, аз жаргалтай амьдрахын төлөө тэмцэхийн утга учрийг нь мэддэг тийм л хүн байх байхаа.Хүн баян байж болно, ядуу ч байж болно,хүнд хайрлуулна хүнийг хайрлах тэр бүх аз жаргалтай амьдрлын төлөө зорьсон зорилгодоо үнэнч сансанаа хэрэгжүүлж санаандаа багтсанаа хийж сарвайсанаа авж сэтгэл хангалуун дулаан уур амьсгалыг бий болгох гэж тэмүүлж яваа хүн л аз жаргалтай амьдралд хайртай нэгэн гэж боддоог. Эцэг эхээ дээдэлж , хань ижилээ халамжлаж, хайртай үрсээ эрхлүүлж амар амгалан амьдрах тийм л гэр бүл сайхан байхдаа.
Та амьдрал хайртай юу? Дахин нэг өөрөө өөрөөсөө асуугаад үзээрэй залуусаа.

2009年3月17日火曜日

蕾 - コブクロ

За найзуудаа сонсоод үз таалаглвал сураарай хирагана л мэддэг байхад л болоо.Надад их таалагддаг юмаа.Японд ирээд их сонсдог болсын байгаа юмаа.

作詩:小渕健太郎 作曲:小渕健太郎

涙 こぼしても 汗にまみれた笑顔の中じゃ
誰も気付いてはくれない
だから あなたの涙を僕は知らない

絶やす事無く 僕の心に 灯されていた
優しい明かりは あなたがくれた 理由なき愛のあかし

柔らかな日だまりが包む 背中に ポツリ 話しかけながら
いつかこんな日が来る事も
きっと きっと きっと わかってたはずなのに

消えそうに 咲きそうな 蕾が 今年も僕を待ってる
掌じゃ 掴めない 風に踊る花びら
立ち止まる肩にヒラリ
上手に乗せて 笑って見せた あなたを思い出す 一人

ビルの谷間に 埋もれた夢も いつか芽吹いて
花を咲かすだろう 信じた夢は 咲く場所を選ばない

僕等この街に落とされた影法師 みんな 光を探して
重なり合う時の流れも
きっと きっと きっと 追い越せる日が来るさ

風のない 線路道 五月の美空は 青く寂しく
動かない ちぎれ雲 いつまでも浮かべてた
どこにも もう戻れない
僕のようだと ささやく風に キラリ舞い落ちてく 涙

散り際に もう一度 開く花びらは あなたのように
聴こえない 頑張れを 握った両手に 何度もくれた

消えそうに 咲きそうな 蕾が 今年も僕を待ってる
今もまだ 掴めない あなたと描いた夢
立ち止まる 僕のそばで
優しく開く 笑顔のような 蕾を探してる 空に

“Өнөөдөр” гэдэг өдөр бол бурханаас бидэнд өгсөн бэлэг юм। “Маргааш, шинэ өдөр бүхэн” бол бурханаас бидэнд өгч байгаа бэлэг юм. Энэ бэлэгийг аз жаргалтайгаар инээмсэглэн хүлээж авахын оронд хараал, бухимдалтай угтахын учир юунд вэ?! Маргааш ч бас “Маргааш” ирнэ шүү дээ. Та энэхүү бэлэгийг инээмсэглэн хүлээж аваарай.


Р।Чойном "МАРГААШ "


Маргааш! Энэ ямар сонсогдож байна?
Магад танд шинэ єдєр шинэ єнгє сонстоно уу?
Мартсаныг санах vлдсэнийг бvтээх
Маргааш гэдэг яруу єдєр – (тэгвэл) –
Мандтугай!

Эгэл шvлэгч би*тугай*- гий нь хэлэе
Эрхэм нєхєр та*Ура*- гий нь хашгир!
Энэ зуун маань лоозонд дуртай юм
Эсэргэн vеэ л би мандтугай гэнэ!

Єнєєдрийн залгамжлагч нь маргааш билээ!
Єндрийн залгамжлагч нь намайг хэлнээ
Єргєний залгамжлагч гэж нарийныг хэлнээ
Єєрийн залгамжлагч гэж vр хvvхдээ хэльеэ!

Yр хvvхэд гэж эл биеийн минь тасархай
Yйл явдал алдар нэрийн минь хэлтэрхий
Yзэж туулсан жаргал зовлонгийн минь
Yргэлжлэл болж нэгэн охин мэндэлсэн юм.

Цэнгэлээр дульхан энэ баргар єдрvvдэд
Цэцэнд нь магтуулж тэнэгт нь зvхvvлж
Торон цаана замхрах нэр юугий минь зvvсэн
Тохойн чинээ охиноо би Хулан гэж нэрлэсэн

Эмээлт морин гатлаагvй хонгор шар цєлийн
Элсэн долгион дунд од зурах шиг дvvлж
Эрмэг хумбан туураараа говийн судсыг ханаж
Эрдэнэ болсон усыг нь олж хvртдэг амьтан

Салхинаас бусад нь унаагvй атар онгон зоондоо
Сансрын одыг тоолсон дэнсний суман судалтай
Сартай хонгор духандаа самбай шингэн хєхєлтэй
Сажлаа зєєлєн алхахдаа ч санаж сэрэхийн аястай.

Байгалийн эрх чєлєєг унаган хошоортоо зууж
Барын арьсан говьд унахдаа тэмцэж тєрсєн
Уламжит энэ гєрєєсний домог болсон нэрийг
Учир мэдэхгvй нялхсын зvvн чихэнд шивнэхдээ

Алтан говийн хулан шиг эрх дураараа явахгvй ч
Аав шигээ ингэж элдэв дээдэст дарлуулж
Атомын энэ зуунд Ромын боол шиг бєхийх
Ардын бор тавилангаас алхам урагшлаг гэсэн юм!.

Тэгэхдээ миний охин гэдэг миний бие учраас
Тэрэг унаж торго ємсєж мандлаа ч гэсэн
Тэнэг єсєж тэнэж єлсєж гандлаа ч гэсэн
Тэмцэж зорьсон чигээс минь єєр зvгт явж болохгvй.

Аз жаргалгvй энэ хар бор тавилангаас маань
Алхам урагшлахдаан ардаан мартаж болохгvй
Ард гэдэг энэ даруу боловч эрэлхэг хєрснєєс
Анх ургаснаа хаа ч хэзээ ч мартаж болохгvй!

Уян сэргэг бие чинь єдєр цагаар цэцэглэж
Уран Тицианы зурсан єнгєт дагина шиг мандавч
Зvрх судсанд чинь ядуу ардын цус
Зvvд мєрєєдєл бийг мартах эрх байхгvй!

Халиу булган дээлд хааны гvнж шиг булхаж
Хар тэрэгний суудалд хайвж дайвж явсан ч
Халуун хvйтэн хоёрт хувцастай хувцасгvй явсан
Хазгай мурий эцгийгээ мариаж чи болохгvй!

Эцэг чинь хэдийгээр хазгай мурий ч гэлээ
Элэг зvрхний нь тэмvvлэл хазгай мурий байгаагvй
Эхээс анх тєрєхдєє хазгай мурий байгаагvй
Эрдэм бvтээл хоёрт эрvvл мэндээ єгсєн юм!

Хаврын хавсарганд чи орос монголоор харааж
Хамар амаа таглаад оцойж ярвайх хэрэггvй
Хайр хяслын дундуур ээж бид хоёр чинь
Халх нутгийн шороон дунд vнсэлдэн баярлаж явсан юм.

Зvймэл царсан шалтай хан ордон шиг єрєєнд
Зvйл зvйлийн цэцгэс цонхон дээр ярайлгахдаа
Зvдvv ядуу бид хєлсний байр булаалдаж
Зvvрмэглэн чичирч чамайг хєхvvлж суусныг бодоорой


Тэгэхдээ охин минь чи эрх дураараа цэнгэ!
Тэнгэрээр нисэж тэнгисээр хєвж зугаал!
Уран цагаан туфли дээр ээрvvл адил бvжиглэ
Усан болор жvнзэнд алтан сархад залгил!

Согт инээ уйл! Харин хувцсаа бvv тайл!
Солиор алиар цуур! Харин улсаа бvv муул!

Амтлах сайхныг амтлаж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо!

Эл биеийн минь тасархай хуруун чинээхэн чамайг
Эрх чєлєєт иргэн Хулан хvvхэн таныг
Энэ хэсэг газар дээр эзэн хvн шиг яваг гэж
Эх эцэг хоёр чинь хатуу ширvvнийг нь vvрсэн юм.

Яруу найрагч байлаа гээд аав чинь энэ газраар
Явган мацаж єссєнєєс авто хєсєг унаагvй
Ял зэмлэл гэдэг сvvдэр шиг дагаж байснаас
Янчаан мєнгєний хэрээр ч ууж ханаж vзээгvй.

Хорин хэдтэй ээжид чинь гоёлын туфли олох гэж
Холын зам туулж Дархан хотын дэлгvvрт
Орос хvнийг царайчилж хаалгыг нь сахиж зогсоод
Олж чадалгvй буцсан нь ганц бус шvv хvv минь!

Хэдий тийм боловч єєрийнхєє энэ vеийг
Хэт нь чиний vзэх єнєр баян цагаар
Дуудлагын эдлэл шиг хэзээ ч би солихгvй
Дутуу хатуу ч гэсэн цаг vедээ хайртай би!

Ховор буурай ч гэлээ миний энэ цаг vе
Хорвоогийн гvн ухааныг алд биед минь хvртээж
Хорин хэдхэн насанд минь авьяас алдар шагнаж
Хор эм хоёрыг хайр гамгvй амсуулсан юм.

Дутуу дулим ч гэсэн шvлэгчийн жаргал эдлvvлж
Дугуй хєлтэй ч гэсэн цэвэр монгол хvvхний
Дур сэтгэлийн сайханд хvvхэд адил эрхлvvлж
Дуутай минь цуг шороот гудамжаар алхуулсан юм.

Аав чинь энэ vедээ хайртай байлаа
Алдаг оног эрх чєлєєндєє хайртай байлаа
Амьдрал тасраагvй боловч ээжид чинь хайртай байлаа.
Архи ном vзэг…Хуландаан хайртай байлаа.

Иргэн Хулан та миний маргааш мєн
Ирээдvй єєд алхах миний хєл минь мєн
Их хаалгыг нь татах миний гар минь мєн
Ийм учраас
Маргааш гэдэг цоо шинэ бvхэн
Мандтугай! гэж би бичье.


Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө хэмээх сэтгэл бидний зүрхэнд холбоотой

эхийг http://www.cmox.org

2009年3月13日金曜日

Ямар Уруул эмэгтэй хүнийг ялдам янаг харагдуулдаг вэ?



Миний уруул ойрд жаахан хатад хамаг арьс хуулраад удахгүй уруулгүй болох нь гэж санаа зовоод үнэгүй зөвөлгөө өгдөг багшаа жаахан ухтал уруулаа яаж арчлах талаар аятайхан зөвөлгөө аваад тэгэд над шиг хатаж яаваа нэгэнд нь бөгөөд бүсгүй хүнд хэрэгтэй болуу гэсэн үүднээс блогтоо тавьчихлаа.
Уруул гэдэг бүсгүй хүний янаг, ялдам байдлын илрэл, нүүр царайны хамгийн тод хэсэг билээ. Торгомсог зөөлөн уруулыг сайхан инээмсэглэл, нууцлаг төрх улам чимдэг. Уруулын арьс хамгийн нимгэн, эмзэг байдаг. Үнэндээ бол бараг арьс гэж байхгүй.

Урууланд ямар асуудал гардаг вэ?
Уруулын дотоод зохион байгуулалт их өвөрмөц. Дотор нь мэдрэлийн асар олон цэг байдаг тул маш мэдрэмжтэй. Харин тэнд хөлсний булчирхай, меланин огт байхгүй. Уруулын арьсан давхарга маш нимгэн бөгөөд зарим бүрхүүл нь байдаггүй. Иймээс уруул байнга хатах бөгөөд арьсны өвөрмөц пигменттэй. Хүний уруул улирал шилжихэд “ядардаг” төдийгүй ярих, уух, идэх, инээх гээд өдөр тутмын ажилд мөн хамгийн их оролцдог. Уруул ямагт залуу, эрүүл, толигор, сайхнаараа байгаасай гэвэл өдөр тутам арчлах хэрэгтэй. Үүнд гэрийн нөхцөлд хэрэглэж болох олон арга байдаг ч тэд нь орчин үеийн гоо сайхны бүтээгдхүүн болон гоо сайхны эм, эмчилгээний хаана нь ч хүрэхгүй нь ойлгомжтой.

Будалт. Уруулаа будах нь хамгийн сайн хамгаалалт юм. Урууландаа юу ч түрхэлгүй хэзээ ч битгий гэрээсээ гарч бай. Орчин үеийн бүх л уруулын будаг, өнгөлөгч, эмчилгээний өнгөлөгч, гавар бүгд уруулыг будахаас гадна гадаад орчны муу нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, жижиг үрчлээнээс урьдчилан сэргийлж байдаг. Урууланд зориулсан бүх гоо сайхны бүтээгдхүүнүүд амин дэм, тос, чийгшүүлэгч, нарны хэт ягаан туяанаас хамгаалагч шүүлтүүрийг агуулсан байдаг. Хэрвээ та өнгийн уруулын будаг хэрэглэдэггүй бол ядахдаа өнгөгүй уруулын будаг, өнгөлөгч заавал түрхэж байгаарай.

Хуурай уруул. Уруул хатаж хуурайших нь их байдаг. Ийм үед зөөлөн будаг илүү зохино. Зөөлөн будганд тосны хэмжээ их байдаг. Сул өнгөтэй, бүдэг уруулыг тос мэт бүтэцтэй бүүдгэр будгаар будах нь зүгээр. Ийм будганд өнгө оруулагч их байдаг. Орчны нөлөө, салхи, нар, агаарын дулааны өөрчлөлт зэргийг илүү мэдрэмтгий урууланд болж өгвөл тана нэмсэн уруулын будаг хэрэглэхийг бодоорой. Энэ нь уруулын арьсыг хамгаалдаг ланолин, гялтгануур ихтэй байдгаараа давуутай.

Уруулын будаг арилгах нь. Гэртээ ирээд уруулын будгаа сүүн шингэнд дүрсэн хөвөнгөөр зөөлөн арчиж авах хэрэгтэй. Долоо хоногт 2-3 удаа урууландаа иллэг хий. Зөөлөн үстэй шүдний сойзыг хөргөсөн цэвэр усанд дүрж урууландаа иллэг хийж болно. Энэ нь үхэжсэн арьсыг унагаж уруулыг толигор байлгана. Өглөөд уруулаа мөсөөр үрэх нь бүр илүү ашигтай.

Урууландаа тос түрх. Уруулаа болж өгвөл А, Е аминдэм, жожобаны тос, оливийн тос болон бусад ургамлын гаралтай тосорхог зүйлүүдээр арчиж байх хэрэгтэй. Энгийн цөцгийн тос уруулыг хамгийн сайн зөөлрүүлдэг.

Уруулын бигнүүр. Цөцгий, аарцны холимог юм уу, зөгийн бал ургамлын тосны холимгийг бага зэрэг лууван, хүрэн манжингийн шүүсээр баяжуулаад уруул дээрээ бигнүүр тавина. 10 минут болгоод зөөлрүүлсэн усаар угааж арилгаад уруулаа витамин А-гаар баяжуулсан тослог ихтэй нүүрний тосоор арчина.

Орой, үдшээр уруул арчлах нь. Оройд уруулдаа тохирох тос, гавар түрхэж байх хэрэгтэй. Уруулын арьс нь нүүрний бусад хэсгээс нүдний арьстай ойролцоо бүтэцтэй. Тиймээс танд уруул арчилгааны бүтээгдхүүн бэлэн байхгүй байвал нүдний тос түрхэж бас болно.

Уруулын амин дэм. Уруулын зөөлөн арьс дотоод эрхтнүүдийн өвчлөлийг хамгийн их мэдэрдэг. Ийм үедээ хатаж, хагарч, уруулын булан ангайж эхэлдэг. Энэ нь аврал эрж буй хэрэг юм. Хаврын салхи, хавсарганд уруул хамгийн мэдрэмтгий байдаг бөгөөд их гэмтдэг.

Эхийгhttp:/nar.mn/-ees