Царай муутай муухай хүүХэн гэж байдаггүй юмөө. Хэн гоё нүүрээ будаж Хэн гоё хувцасласан тэр л гоё харагддаг гэдэг биздээ.Тэгээд энэ шүлэг таалагдаад блогтоо хуулаад тавьчихлөө.Хэхэ
Битгий гутар, Бүсгүй минь
Анхны үнсэлт, ариухан сэтгэл
Аав ээждээ ч өгөөгүй халамж
Ах дүүдээ ч зарцуулаагүй цаг
Аз жаргалыг мөрөөдсөн хүсэл
Өөрөөсөө ч харамлан байж
Өнгөлөг бүхнийг зориулан байсан
Үеийнхнээсээ ч зугтан байж
Үргэлж түүндээ үнэнч явсан
Гал халуун дурлал минь гэж
Ганц миний хайр гэж
Гаравч оровч хамт байсан
Гарцаагүй чиний амраг
Бүсгүй чамайг гомдоосон бол
Бүлцийтлээ битгий уйл даа
Бөгтийтлөө битгий гутар даа
Бүх юм сайхан болноо
Охин биеэ эвдэн байж
Орь дуу хадаалгүй төрүүлсэн
Орчлонг гэрэлтүүлсэн үрээ
Одоо чи хар даа
Хайр гэдэг хариу нэхдэггүй
Хатуу хуультайг санаж ав даа
Хан хорвоод зовох мөч байвч
Ханатлаа инээх өдрүүд бас ирдгийм
Битгий гутар бүсгүй минь
Бие царай чинь гундчихна
Бүү гунь бүсгүй минь
Бүлээн зүс чинь гундчихна
Чиний сайхан сэтгэлийг
Чигчлүүр шиг санасан
Гэнэн хүний төлөө
Гэргийн тангараг сахих хэрэггүй
Нулимсаа нууж арч
Одоо толгойгоо өндийлгө
Нуугдсан сэтгэлийн хүчээ дууд
Орчлонд чи жаргах эрхтэй
Охин үрээ хайрлах ёстой
Аянга бууж ядрах өдөр байсан ч
Ахиад нар бүүр хурц гийдэг шиг
Амьдралд зутрах гуних мөч байлаа ч
Аз жаргалыг дүүрэн амсаж бас болно шүү
Санаж яваарай
Рекламны хүч
-
Хаврын нэгэн сайхан өдөр Бруклины гүүрэн дээр хараагүй гуйлгачин гуйлга
гуйгаад сууж байна. Тэрээр энгэртээ "ТӨРӨЛХИЙН СОХОР" гэсэн пайз зүүжээ.
Хүмүүс хар...
5 週間前

0 comments:
コメントを投稿